Шууд Chart

Ноолуур сайтай ямааны үржлийн фермтэй болжээ

2015-02-27 17:34:01

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Бүгсийн гол, Тариат нутгийг ямааны орон гэдэг байна. Эрчимийн нурууны өвөр, Бүгсийн голын сав нутгаар дээр үеэс нутгийн иргэд хар хөх зүсмийн ноолуур сайтай ямаа өсгөн үржүүлж байжээ.

Нутгийн шилдэг омгийн энэ ямаан сүрэгт шилэлт сонголт хийж үржүүлсний үр дүнд “Эрчим” гэдэг ноолуур сайтай ямааны үржлийн ферм бий болж, ямаан сүргийн үүлдэр угсаа сайжирсан байна. Төмөрбулаг сумын мянгат малчин н.Чойдогбавуу өнөө жил Хөвсгөл аймгийн “Сайн малчин” болсон юм. Малчны хотонд шинэ төлийн дуу цангинаж байна.


Ноолуур сайтай ямааны үржлийн фермтэй болжээ  
Үзсэн: 1941 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй