Шууд Chart

Агаарын чанар хэмжигч суурин харуулыг шинэчлэнэ

2013-08-20 14:45:51

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас“Агаарын бохирдол хэмжигч суурин харуулын автомат төхөөрөмж” нийлүүлэгч сонгон шалгаруулах нээлттэй тендер зарлаж байна. 2009 оноос Улаанбаатар хотын 4 цэгт суурин харуулын тоног төхөөрөмжийг байрлуулж, 24 цагийн турш хэмжилт судалгаа хийсний үндсэн дээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн. Японы “Horiba” компанид үйлдвэрлэгдсэн эдгээр тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацаа дууссан тулдэвшилтэт технологи бүхий хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг худалдан авч, мэдээллээ шинэчлэх улмаар төсөл хөтөлбөрийн үр дүнг дүгнэх, цаашид баримтлах бодлого төлөвлөгөөг боловсруулах шаардлагатай болжээ.Тендерийн нээлт 9-р сарын 13-ны өдөр болох бөгөөд гэр хорооллоос үүдэлтэй түүхий нүүрсний бохирдол, автомашинаас ялгардаг азотын хийг хэмжих тус бүр 4, 4 тоног төхөөрөмж нийлүүлэх боломжтой аж ахуйн нэгжүүдийг урьж байна гэж Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас мэдээллээ.   


Агаарын чанар хэмжигч суурин харуулыг шинэчлэнэ  
Үзсэн: 2192 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй