Шууд Chart

Улаанбаатарт 7 хэм хүйтэн

2015-03-01 10:31:34

2015 оны гуравдугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл:  Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн ихэнх нутгаар цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи говь талын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур, Дархадын хотгор болон Идэр, Тэс, Ерөө голын сав газраар 13-18 хэм, Хүрэн бэлчир, Орхон, Сэлэнгэ, Хараа, Тэрэлж голын сав газраар 10-15 хэм хүйтэн, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм дулаан,  бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшиж, бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. 5-7 хэм  хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 17 хэм хүйтэн, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.


2015 оны гуравдугаар сарын 2-ноос гуравдугаар сарын 06-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Гуравдугаар сарын 2-нд зарим нутгаар, 3-нд зүүн зүгийн нутгаар цас, 5-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 2-нд ихэнх нутгаар, 3-нд говь талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 16-21 хэм, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна. 4-нөөс ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.


Улаанбаатарт 7 хэм хүйтэн  
Үзсэн: 852 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй