
Манай улсын эрдэмтэд мах, ноолуурын чиглэлийн ямааны шинэ үүлдэр гаргаж авсан байна. Завхан-Буурал нэртэй ямааны үүлдрийг морин жилийн төгсгөлд, хонь жилийн босгон дээр салбарын яамныхан батламжилжээ.
Завхан-Буурал ямааны ноолуурын урт 5.6-6.8 см, мөн ноолуурын голч нь 13.7-14.2 миллмикрон нарийн ноолууртай байна. Мөн махны чиглэлийн Завхан-Буурал үүлдэр нь бусад ямаанаас 3-8 кг-аар илүү жинтэй аж.
Энэ үүлдрийн ухныг манай орны 11 аймгийн 60 гаруй суманд хээлтүүлэгчээр авсан байдаг бөгөөд Бүгд Найрамдах Киргиз улсад экспортолжээ.
Энэ талаар Монгол Улсын Гавьяат зоотехникч Л.Лхаасүрэн ярилаа.
Мах, ноолуурын чиглэлийн ямааны үүлдэр гаргаж авчээ | ||
Үзсэн: 4068 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.