
Оны эхний хагаст манай улсад орж ирж буй хөрөнгө оруулалт өнгөрсөн оны мөн үеийнхээс 43 хувиар буурч 1,41 тэрбум доллар болжээ. Мөн тус улсын нүүрсний экспорт нэг тэрбум доллароос 542,4 сая доллар болон буурсан байна. Өнгөрсөн оны эхний хагаст нийт экспорт 2,53 тэрбум доллар байсан бол энэ оны эхний хагаст 2,35 тэрбум доллар болон буурчээ. Төгрөгийн ханш сүүлийн дөрвөн жилд буурч байгаагүйгээр буюу 13 хувиар энэ онд буурсан аж.
Оны эхний долоон сарын байдлаар, Монгол Улс 595,5 сая долларын нүүрс экспортолжээ. Өнгөрсөн оны мөн үед 1,16 тэрбум долларын нүүрс экспортолж байсан аж. Харин алтны экспорт 1,2 тонноос 4,7 тонн болж нэмэгджээ.
Монголд орж ирэх хөрөнгө оруулалт буурч байна | ||
Үзсэн: 983 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.