Шууд Chart

Улаанбаатарт 3 хэм хүйтэн

2015-03-05 07:48:39

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Гуравдугаар сарын 6-нд нутгийн хойд хэсгээр, 7-нд ихэнх нутгаар хүйтэн салхи шуургатай байна.

2015 оны гуравдугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 9-14 хэм, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар 4-9 хэм  хүйтэн, Говийн бүс нутгаар 1-6 хэм дулаан, бусад нутгаар 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 1-3 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 16 хэм хүйтэн, харьцангуй чийг 65 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.


2015 оны гуравдугаар сарын 6-наас гуравдугаар сарын 10-ныг хүртэлх
  цаг агаарын урьдчилсан  төлөв

Гуравдугаар  сарын 6, 7-нд зарим газраар, 8-нд нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно. Салхи 6-нд зарим газраар, 7-нд ихэнх нутгаар, 8-нд Алтайн салбар уулсм болон Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. 6-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгороор , Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 18-23 хэм, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.


Улаанбаатарт 3 хэм хүйтэн  
Үзсэн: 1055 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй