
Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр, 7-нд ихэнх нутгаар хүйтэн салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2015 оны гуравдугаар сарын 05-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. 17 цагт 3 хэм хүйтэн, 20 цагт 7 хэм хүйтэн байна.
15 цагт Улаанбаатарт: 3 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 33 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2015 оны гуравдугаар сарын 5-ны 20 цагаас гуравдугаар сарын 6-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын саваар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 10-15 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Ерөө голын саваар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 12-17 хэм, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голуудын сав газраар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 3-8 хэм, өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө бага зэргийн цас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 18-20 хэм, өдөртөө 5-7 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зөөлөн цасан шуурга шуурна. Шөнөдөө хотын төв орчмоор 13-15 хэм, бусад хэсгээр 21-23 хэм, өдөртөө 5-7 хэм хүйтэн байна.
2015 оны гуравдугаар сарын 7-ноос гуравдугаар сарын 11-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Гуравдугаар сарын 7-нд зарим газраар, 8-нд говийн бүсийн өмнөд хэсгээр цас орно. Салхи 7-нд ихэнх нутгаар, 8-нд Алтайн салбар уулс болон говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгороор , Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 17-22 хэм, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна. 9-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
Улаанбаатарт 23 хэм хүйтэн | ||
Үзсэн: 761 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.