
Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн захирамжаар амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн орж буй хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл авахад нь дэмжлэг үзүүлэхээр боллоо. 9 сарын 1-ээс өмнө эмзэг бүлгийн өрхийн хүүхдүүдийн судалгааг гаргаж, хичээлийн хэрэгсэл олгох ажлыг нийслэлийн Боловсролын газар хариуцан гүйцэтгэх юм. Хичээлийн шинэ жил, эрдмийн баярыг тохиолдуулан хичээлийн хэрэгсэл авахад зориулж нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 68 сая гаруй төгрөгийг гаргахаар боллоо гэж нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Хичээлийн хэрэгсэл авахад нь дэмжлэг үзүүлнэ | ||
Үзсэн: 1332 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.