
Манай улсад сүүлийн 10 жилийн хугацаанд гамшгийн улмаас хоёр мянга 300 гаруй хүн амь насаа алдсан байна. Цаашдаа ч байгалийн гамшигт өртөж амь насаа алдсан хүний тоо, хохирлын хэмжээ нэмэгдэх хандлагатай байгааг албаныхан хэлдэг. Тиймээс "Гамшгийн эрсдлийг бууруулах дэлхийн гуравдугаар бага хуралд оролцож, олон улсын туршлага судална" гэж Шадар сайд У.Хүрэлсүх хэллээ.
Гамшгийн эрсдлийг бууруулах дэлхийн гуравдугаар бага хурал энэ сарын 14-18-ны өдрүүдэд Япон улсад болно. Уг хуралд дэлхийн 17 орны төрийн тэргүүн, олон улсын 20 гаруй байгууллагаас гадна 100 гаруй орны төлөөлөгч бүртгүүлжээ.
Гамшгийн эрсдлийг бууруулах дэлхийн гуравдугаар бага хуралд оролцоно | ||
Үзсэн: 830 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.