
Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нийт нутгаар хүйтэн, говь талын нутгаар салхи шуурагтай байна.
2015 оны гуравдугаар сарын 07-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи зүүн хойноос 5-10 м/с. 17 цагт 13 хэм, 20 цагт 16 хэм хүйтэн байна.
15 цагт Улаанбаатарт: 11 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 45 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2015 оны гуравдугаар сарын 7-ны 20 цагаас гуравдугаар сарын 8-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын саваар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 13-18 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулархаг нутгаар цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 13-18 хэм, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голуудын сав газраар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Хэнтийн нутаг, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 22-24 хэм, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсч, шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө хотын төв орчмоор 21-23 хэм, бусад хэсгээр 24-26 хэм, өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.
2015 оны гуравдугаар сарын 9-нөөс гуравдугаар сарын 13-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Гуравдугаар сарын 9-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 12-нд баруун зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 9-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгороор , Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 10-15 хэм, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн байна.
Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн | ||
Үзсэн: 745 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.