
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болж, “Улаанбаатар хотын үерийн эрсдэлийн үнэлгээ ба эрсдэлийн менежментийн асуудлыг хэлэлцлээ. Төслийн судалгааг хотын төвийн хэсгийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт хийж, барилга байгууламжийн нягтралтай холбон дүгнэжээ.
Хотын төв дундуур урсдаг Сэлбэ, Улиастай, Туул голын болзошгүй үерийн хэмжээг 0.1 хувиар тооцож 1000 жилд нэг удаа тохиох, бусад газруудад нэг хувь буюу 100 жилд нэг удаа тохиолдох магадлалаар үерийн аюулыг үнэлсэн байна.
Үерийн аюулын үнэлгээгээр Сэлбэ голын сав дотор байгаа олон өрх айл болон 110 кВ-ын цахилгааны дэд станц усанд автах эрсдэлтэй байгаа юм. Түүнчлэн Сэлбэ голын Арслантай гүүр, түүний доод талын явган гүүр үерийн усыг гаргах чадвар дутагдалтайгаас тус голын эргэн тойрны барилгажсан талбай усны халилтад өртөж болзошгүй байна гэсэн тооцоо гарчээ. Тиймээс үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлуудыг хийж эхлэх хэрэгтэйг Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадрал хэллээ.
Үерийн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд энэхүү стратегийг хэрэгжүүлэх шаардлагатай. Ингэхийн тулд 548 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоог ажлын хэсгээс гаргасан байна.
"Сэлбэ" голын сав газар үерийн аюултай | ||
Үзсэн: 1144 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.