Шууд Chart

Тэмээ шүлхийгээр өвчилсөн анхны тохиолдол илэрлээ

2015-03-09 16:42:59

Өнгөрсөн сарын 26-нд шүлхийн анхны дуудлагыг Ховд аймгийн Онцгой комисс хүлээн авчээ. Тухайн үед 200 орчим мал шүлхийгээр өвчилсөн шинж тэмдэг илэрсэн байна.  

"Харин өнөөдрийн байдлаар өвчилсөн малын тоо дөрөв дахин өссөн байна. Үүнээс гадна манай улсад анх удаа тэмээ өвчилсөн нь тогтоогдсон" гэж Ховд аймгаас мэдээллээ. Мөн "Манай улс шүлхийтэй тэмцэх аргаа өөрчилсөн. Тодруулбал, өвчилсөн малыг толгой дараалан устгахын оронд вакцинжуулж байна. Одоогоор вакцинжуулах шаардлагатай нийт малын 30 орчим хувийг вакцинд хамруулсан. Вакцины хүрэлцээ хангалттай байна" гэж  мэдээллээ.


Тэмээ шүлхийгээр өвчилсөн анхны тохиолдол илэрлээ  
Үзсэн: 1910 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.116.xxx [202.21.116.xxx] 2015-03-09 17:14
2001, 2006, 2011 онуудад тэмээ шүлхийгээр өвчлөж байв даа. Манай улсад анх удаа биш байгаа биз. Худлаа мэдээ цацаад байвал дипломыг чинь хураана шүү.

Бидэнтэй нэгдээрэй