
Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа баруун болон төвийн нутгаар, цаашдаа нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
2015 оны гуравдугаар сарын 12-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатар: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 4-9 м/с. 17 цагт 0 хэм орчим, 20 цагт 4 хэм хүйтэн байна.
15 цагт Улаанбаатарт: 0 хэм орчим, харьцангуй чийгшил 28 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2015 оны гуравдугаар сарын 13-ны 20 цагаас гуравдугаар сарын 14-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын саваар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 8-13 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Ерөө голын сав газраар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 6-11 хэм, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голуудын сав газраар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Хэрлэн, Халх голын сав нутгаар 17-22 хэм, бусад нутгаар 13-18 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 0-5 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 18-20 хэм хүйтэн, өдөртөө 0-2 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур 16 метр хүрч ширүүснэ Өмнөговийн нутгаар шөнөдөө 4-9 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 4-9 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө хотын төв орчмоор 11-13 хэм, бусад хэсгээр 16-18 хэм хүйтэн, өдөртөө 1-3 хэм дулаан байна.
2015 оны гуравдугаар сарын 14-нөөс гуравдугаар сарын 18-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Гуравдугаар 14-нд төв, говь, зүүн зүгийн нутгаар, 15-нд баруун болон төвийн нутгаар, 16-нд зарим газраар, 17-нд нутгийн хойд хэсгээр цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 15-нд Алтайн уулс, говь талын нутгаар, 16-нд говийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр, 14,17-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 6-11 хэм, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн байна.
Улаанбаатарт 18 хэм хүйтэн | ||
Үзсэн: 737 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.