
Он гарсаар Дорнод аймагт хоёр удаа түймэр гараад байна. Аймгийн Онцгой байдлын хэлтэс холбогдох байгууллагуудтай хамтран ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх бодлогын баримт бичиг боловсрууллаа.
Хөдөөгийн иргэдийг эрсдлээс хамгаалж даатгалд бүрэн хамруулах, сургалт сурталчилгаа явуулах зэрэг ажил хийхийг энэ баримт бичигт тусгасан байна. Мөн сумдын Засаг дарга нарын ажлыг дүгнэх нэг шалгуур үзүүлэлт нь түймрээс урьдчилан сэргийлэх ажил байх юм байна. Ингэснээр тэдний ой хээрийн түймэртэй тэмцэх ажлын хариуцлага сайжирна гэж үзжээ. Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга н.Гантөмөр ингэж ярьж байна.
Он гарсаар Дорнод аймагт хоёр удаа түймэр гараад байна | ||
Үзсэн: 828 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.