
Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн салхитай байна.
2015 оны гуравдугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16 метр хүрч шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 6-11 хэм, Хүрэн балчир, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 1-6 хэм хүйтэн, Говийн бүс нутгаар 3-8 хэм дулаан, бусад нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 0 хэм орчим байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 7 хэм хүйтэн, харьцангуй чийг 51 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2015 оны гуравдугаар сарын 20-ноос гуравдугаар сарын 24-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Гуравдугаар сарын 20-нд төвийн нутгийн хойд, 21-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 20-нд зарим газраар, 21-нд нутгийн зүүн хагаст түр зуур секундэд 16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 5-10 хэм, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн байна. 21-нд ихэнх нутгаар, 22-нд зүүн зүгийн нутгаар бага зэрэг хүйтэрнэ.
Өдөртөө Улаанбаатарт 0 хэм орчим байна | ||
Үзсэн: 743 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.