Шууд Chart

УИХ-ын дарга Бундестагийн чуулганы үйл ажиллагаатай танилцлаа

2015-03-19 09:28:30

Герман улсад айлчлал хийж буй УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр ХБНГУ-ын Гадаад хэргийн байнгын хорооны дарга Н.Рёттген бараалхлаа. ХБНГУ-ын Гадаад хэргийн байнгын хорооны дарга Н.Рёттген уулзалтын үеэр, хоёр орны харилцаа идэвхтэй хөгжиж буйд баяртай байдгаа илэрхийлсэн.

 

УИХ-ын дарга З.Энхболд, ХБНГУ нь Монгол Улсын Европ дахь чухал түнш болохыг онцлоод, тус улстай хөгжүүлж буй Иж бүрэн түншлэлийн хамтын ажиллагааг Стратегийн түвшинд хүргэх сонирхолтой байна. Хоёр орны парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Бундестагийн зүгээс анхаарч ирсэнд талархлаа илэрхийлье хэмээн уулзалтын хэллээ.
 
Мөн тэрбээр, УИХ дахь Монгол-Германы парламентын бүлэг, Бундестагийн гишүүдийн харилцан айлчлал тогтмолжиж, хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна. ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн намрын чуулганыг  2015 оны есдүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаас гадна АСЕАМ-ын хурлыг зохион байгуулахаар ажиллаж байна гэлээ.
 
Түүнчлэн энэ өдөр УИХ-ын дарга Бундестагийн чуулганы үйл ажиллагаанд хүндэт зочноор уригдан, Бундестагийн чуулганы үйл ажиллагаатай танилцлаа.

УИХ-ын дарга Бундестагийн чуулганы үйл ажиллагаатай танилцлаа  
Үзсэн: 1042 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй