
Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар дулаарна.
2015 оны гуравдугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Халх голын саваар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун болон говийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 3-8 хэм хүйтэн, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 7-12 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, 1-3 хэм дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 13 хэм хүйтэн, харьцангуй чийг 48 хувь, агаарын даралт 877 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2015 оны гуравдугаар сарын 23-наас гуравдугаар сарын 27-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
25-нутгийн хойд хэсгээр, 26-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 25,26-нд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, голын сав газраар шөнөдөө 14-19 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна.
Улаанбаатарт 3 хэм дулаан | ||
Үзсэн: 719 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.