Шууд Chart

Маргааш Улаанбаатарт 10-12 хэм дулаан

2015-03-23 15:23:41

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар дулаарч, Алтайн салбар уулс болон говь талын нутгаар салхитай байна.

2015 оны гуравдугаар сарын 23-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Цэлмэг. Зөөлөн салхитай. 17 цагт 7 хэм, 20 цагт 3 хэм дулаан байна.

15 цагт Улаанбаатарт: 8 хэм орчим, харьцангуй чийгшил 15 хувь, агаарын даралт 878 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


2015 оны гуравдугаар сарын 23-ны 20 цагаас гуравдугаар сарын 24-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй.Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Тэс голын саваар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 1-6 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Орхлон голын эхээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 0-5 хэм, Эгь-Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голуудын сав газраар шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй.. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Хэрлэн,Онон, Халх голын саваар 9-14 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 9-14 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөсс секундэд 5-10 метр, өдөртөө түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 9-11 хэм хүйтэн, өдөртөө 9-11 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 1-6 хэм, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 10-15 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө хотын төв орчмоор 5-7 хэм, бусад хэсгээр 14-16 хэм хүйтэн, өдөртөө 10-12 хэм дулаан байна.


2015 оны гуравдугаар сарын 25-наас гуравдугаар сарын 29-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Гуравдугаар сарын 25-нд Хангай, Хөвсгөлийн уулсаар, 26-нд баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн хойд хэсгээр, 27-нд төв, говь, зүүн зүгийн нутгаар бага зэргийн цас орно. Салхи 25-нд нутгийн баруун хэсгээр, 26, 27-нд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, голын сав газраар шөнөдөө 14-19 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна. 27-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтэрнэ.


Маргааш Улаанбаатарт 10-12 хэм дулаан  
Үзсэн: 841 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй