Шууд Chart

Нарны цахилгаан станцыг говьд байгуулах ажил энэ хавар эхэлжээ

2015-03-23 17:20:22

Олон  улсад  мега  төслийн  хэмжээнд  нэрлэгдэхүйц  нарны  цахилгаан  станцыг  говьд  байгуулах  ажил энэ хавраас эхэлж, газраа  тэгшлэх,  суурь  цутгах техникийн  ажилдаа  оржээ. Нарны  цахилгаан  станцыг  Говь-Алтай аймгийн  Тайширын  усан  цахилгаан станцыг  түшиглэн  хосолсон  хэлбэрээр  байгуулах  юм. Усан  цахилгаан  станцын дэргэд  байгуулах  болсон  шалтгааныг  Академич  Б.Чадраагаас  тодрууллаа.  Тэрээр  энэ  төслийг  удирдаж  байгаа юм.

Эрчим  хүчний  хүрэлцээ хангамж дутагдалтай  баруун  бүсийг цахилгаанаар  хангахад  энэ төсөл үр дүнгээ өгнө гэж  үзэж  байна. Түүнчлэн  цаашид  Зүүн хойд  Ази  руу  эрчим  хүч  экспортлох  алсын  зорилгыг ч энэ төсөл  агуулж  байгаа юм байна. Манай  улсын  хувьд  сэргээгдэх  эрчим хүчний  нөөц  ихтэй, тэр дундаа нарны эрчим хүчний нөөц   салхи,  усны  нөөцөөсөө өндөр  үзүүлэлттэй байдаг аж.    


Нарны цахилгаан станцыг говьд байгуулах ажил энэ хавар эхэлжээ  
Үзсэн: 1284 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй