
Өчигдөр Хөвсгөл, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт хаврын анхны бороо орсон бол өнөөдөр өглөө нийслэлд хаврын анхны бороо орлоо. Өглөө орсон бороо яг одоо цас болон үргэлжлэн орж байна. Нийслэлд өнөөдөр цас үргэлжлэн орох тухай Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байгаа юм.
Цас чийгний улмаас Баянзүрх дүүрэгт хэд хэдэн цахилгааны шон унасан, зарим газарт цахилгаан тасарчээ. Мөн нийслэлийн ойр орчимд битүү үзэгдэх орчин муудаж, замын хөдөлгөөнд оролцоход бэрхшээлтэй байгаа тул жолооч нарыг анхаарал, болгоомжтой явахыг албаныхан анхаарууллаа.
Онцгой байдлын ерөнхий газраас "Хэдийгээр цас орж байгаа ч зургаан хэмийн дулаантай, нөхцөл байдал харьцангуй гайгүй байна. Гэхдээ нойтон цас орж байгаа тул жолооч нар замын хөдөлгөөнд болгоомжтой оролцох хэрэгтэй. Хөдөө орон нутгийг зорих гэж байгаа хүмүүс хувийн бэлтгэл, машиныхаа бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж, хөдөлгөөнд оролцох, оройдоо халтиргаа гулгаа үүсэх магадлалтай учир өвлийн дугуйтайгаа зорчих"-ыг анхаарууллаа.
Жолооч нарт сэрэмжлүүлэх нь | ||
Үзсэн: 982 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.