
УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр өдөр нийслэлийн Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул дүүрэг дэх гэр хорооллын дахин төлөвлөлт, шинээр баригдаж буй орон сууцны зарим хорооллын барилгажуулалт, автозам, дэд бүтцийн ажлын явц байдал, мөн зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцлаа.
УИХ-ын дарга З.Энхболд эхлээд нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт шинээр баригдаж буй 7 дугаар хорооллын барилгажилт, Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил, Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа “Буянт-Ухаа” авто замын бүтээн байгуулалт, “Буянт-Ухаа”-д шинээр баригдаж байгаа төрөх эмнэлгийн барилга болон орон сууцны шинэ хорооллын цэвэрлэх байгууламж, дэд бүтцийн ажил, “Премиум конкрит” ХХК-ийн бетон зуурмагийн үйлдвэрийн үйл ажиллагаа, “Эрэл” ХХК-ийн Асфальт, төмөр бетон эдлэл, дайрганы үйлдвэрийн шинэ технологи ашиглан үйлдвэрлэл явуулж буй байдал болон Байшин үйлдвэрлэх комбинатын үйл ажиллагаатай тус тус танилцаж, санал бодлоо солилсож, зарим нэг ажлуудыг сайшаалаа.
Нийслэлд өрнөж буй бүтээн байгуулалтын зарим ажлын явц байдалтай танилцсаныхаа эцэст УИХ-ын дарга З.Энхболд энэ жилээс эхлэн барилга барьж байгаа компаниуд болон барилгын материал үйлдвэрлэгчдэд төрөөс санхүүгийн ихээхэн дэмжлэг үзүүлсэн. Харин барилгын салбарт өгсөн дэмжлэг эзнээ олсон, бүтээн байгуулалт болж чадаж байгаа юм байна хэмээн үзэж буйгаа онцоллоо.






УИХ-ын дарга З.Энхболд бүтээн байгуулалтын ажлыг сайшаав | ||
Үзсэн: 1512 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.