Шууд Chart

Сэрэмжлүүлэг: Маргаашнаас ихэнх нутгаар нойтон цас орж, эрс хүйтэрнэ

2015-04-02 16:07:30

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Дөрөвдүгээр сарын 3-4 нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, хүйтрэх тул даваа, гүвээ цасанд хаагдах, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

2015 оны дөрөвдүгээр сарын 2-ний 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи  баруун хойноос 5-10 м/с. 17 цагт 6 хэм, 20 цагт 3 хэм дулаан байна.

Улаанбаатарт 15 цагт:  6 хэм дулаан, харьцангуй чийгшил 42 хувь, агаарын даралт 859 гектопаскал байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


2015 оны дөрөвдүгээр сарын 02-ны 21 цагаас дөрөвдүгээр сарын 03-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи зүүнээс секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 хэм хүйтэн, өдөртөө 4-6 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 5-10 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 хэм хүйтэн, өдөртөө 3-5 хэм дулаан байна.


2015 оны дөрөвдүгээр сарын 04-нөөс дөрөвдүгээр сарын 08-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Дөрөвдүгээр сарын 4-нд ихэнх нутгаар, 5-нд зарим газраар, 6-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орно. Салхи 4-нд нутгийн өмнөд хэсгээр, 5-нд говь талын нутгаар, 6-нд зүүн зүгийн нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 7-12 хэм, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна.


Сэрэмжлүүлэг: Маргаашнаас ихэнх нутгаар нойтон цас орж, эрс хүйтэрнэ  
Үзсэн: 1033 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй