Шууд Chart

Сэрэмжлүүлэг: Өнөө шөнө Өвөрхангай, Төв, Дундговийн нутгаар цас орж, цасан шуурга шуурна

2015-04-03 15:28:22

Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ:  Өнөө шөнө Өвөрхангай, Төв, Дундговийн нутгаар их цас орж, цасан шуурга шуурна. Маргааш өдөр Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурч, Дундговь, Дорноговийн нутгаар салхи секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орж, хүйтрэх тул даваа, гүвээ цасанд хаагдах, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

2015 оны дөрөвдүгээр сарын 3-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс 5-10 м/с. 17 цагт 3 хэм, 20 цагт 1 хэм  дулаан байна.

Улаанбаатарт 15 цагт: 4 хэм дулаан, харьцангуй чийгшил 43 хувь, агаарын даралт  863 гектопаскал байлаа. Даралт оройдоо буурна.


2015 оны дөрөвдүгээр сарын 03-ны 21 цагаас дөрөвдүгээр сарын 04-ний 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгорын нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр  секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч  Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, Ховдын нутаг, Увсын хойд  хэсгээр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн  байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос нутгийн өмнөд хэсгээр секундэд    12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө Дархадын хотгороор 15-20 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-15 хэм, бусад нутгаар  5-10 хэм хүйтэн,  өдөртөө Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулсаар 5-10 хэм, бусад нутгаар  1-6 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи шөнөдөө зүүн өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө баруун хойш эргэж зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн баруун хэсгээр шөнөдөө 4 -9 хэм, өдөртөө 0-5 хэм, зүүн хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч цасан шуурга шуурна. Шөнөдөө 2-4 хэм, хүйтэрч өдөртөө 3-5 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:  Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж  зарим газраар секундэд 16-18 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Дорноговийн нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө   5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 9-14 метр. Хүйтэрч  бүх хугацаанд 4-6 хэм хүйтэн байна.


2015 оны дөрөвдүгээр сарын 05-наас дөрөвдүгээр сарын 09-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

Дөрөвдүгээр сарын 5-нд зарим газраар, 6-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи  5-нд говь талын нутгаар, 6-нд зүүн зүгийн нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө  7-12 хэм, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна.


Сэрэмжлүүлэг: Өнөө шөнө Өвөрхангай, Төв, Дундговийн нутгаар цас орж, цасан шуурга шуурна  
Үзсэн: 2507 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй