Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн

2015-04-09 15:44:58

Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүхэн байна.

2015 оны дөрөвдүгээр сарын 9-ний 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 17 цагт 6 хэм, 20 цагт  2 хэм  дулаан байна.

Улаанбаатарт 15 цагт: 5 хэм дулаан, харьцангуй чийгшил 38 хувь, агаарын даралт 870 гектопаскал байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


2015 оны дөрөвдүгээр сарын 09-ний 21 цагаас дөрөвдүгээр сарын 10-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Шөнөдөө Завхан, Баянхонгорын хойд хэсгээр 12-17 хэм хүйтэн, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн, өдөртөө Завханы нутаг, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, Ховдын нутаг, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд7-12 метр, зөөлөн цасан шуурга шуурна. Шөнөдөө Хөвсгөл, Архангайн хойд хэсэг, Төв аймгийн зүүн хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 1-6 хэм, өдөртөө сэрүүсч Хөвсгөлийн хойд хэсгээр 0-5 хэм хүйтэн, Архангайн нутаг, Хөвсгөлийн өмнөд, Өвөрхангай, Булган, Төв аймгийн хойд хэсгээр 0-5  хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 3-8 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 хэм хүйтэн, өдөртөө 4-6 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс  секундэд 5-10 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө бага зэргийн цас орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 хэм хүйтэн, өдөртөө 4-6 хэм дулаан байна.


2015 оны дөрөвдүгээр сарын 11-нээс дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

Дөрөвдүгээр сарын 11-нд нутгийн зүүн хагаст бага зэргийн цас, 13-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 14-нд баруун болон төвийн нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 11,12-нд зарим газраар секундэд 12-14 метр, 13-нд баруун зүгийн нутгаар, 14-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. 11-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа бүх нутгаар дулаарч Дархадын хотгор, Эгь-Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Онон голын сав газраар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм, Их нууруудын хотггор болон говь, талын нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 15-20 хэм дулаан байна. 14-нд нутгийн баруун хагаст эрс сэрүүснэ.


Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн  
Үзсэн: 889 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй