Шууд Chart

Өнөөдөр баруун зүгийн нутгаар, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

2015-04-11 08:37:00

Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун зүгийн нутгаар, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.

2015 оны дөрөвдүгээр сарын 11-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн зүүн өмнөд хэсгээр үүлэрхэг, бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон болон цасан шуурга шуурна. Хөвсгөлийн уулархаг нутаг болон Туул, Тэрэлж голын сав газраар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 15-20 хэм, бусад нутгаар 2-7 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 2-4 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 5 хэм хүйтэн, харьцангуй чийг 50 хувь, агаарын даралт 878 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2015 оны дөрөвдүгээр сарын 12-ноос дөрөвдүгээр сарын 16-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Дөрөвдүгээр сарын 13-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 14-нд баруун болон төвийн нутгаар, 15-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орно. Салхи 12-нд зарим газраар секундэд 12-14 метр, 13-нд баруун зүгийн нутгаар, 14-нд ихэнх нутгаар, 15-нд нутгийн зүүн хагаст секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Эгь-Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Онон голын сав газраар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм, Их нууруудын хотггор болон говь, талын нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 16-21 хэм дулаан байна.


Өнөөдөр баруун зүгийн нутгаар, цаашдаа ихэнх нутгаар дулаарна  
Үзсэн: 815 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй