Шууд Chart

Улаанбаатарт 21 хэм дулаан

2015-04-14 09:15:00

Дохио!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Баян-Өлгий, Говь-Алтайн нутаг, Ховдын хойд, Увс, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч, шороон шуурга шуурна.

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр тал хээрийн нутгуудаар халуун хуурай салхитай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2015 оны дөрөвдүгээр сарын 14-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зарим, төвийн нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, говийн нутаг болон зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна, төвийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, Алтайн салбар уулсаар секундэд 18-20 метр хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурна. Хяргас, Увс нуур болон Алтайн уулсаар 4-9 хэм, Их нууруудын хөндий болон Дархадын хотгороор 9-14 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутаг, Дорнод, Дарьгангын талаар 19-24 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч, шороон шуурга шуурна. 19-21 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 4 хэм дулаан, харьцангуй чийг 54 хувь, агаарын даралт 856 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.


2015 оны дөрөвдүгээр сарын 15-наас дөрөвдүгээр сарын 19-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

Дөрөвдүгээр  сарын 15-нд нутгийн зүүн хагаст, 16-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 17-нд баруун болон төвийн нутгаар, 18-нд зүүн зүгийн нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 15-нд нутгийн зүүн хагаст секундэд 16-18 метр, говь, талын нутгаар зарим үед секундэд 24 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. 16-нд Алтайн уулсаар, 17,18-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхэн болон эцсээр хүйтэрч Дархадын хотгор, Идэр, Тэс,Эгь-Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын сав газраар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Их нууруудын хотггор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна. 16-нд ихэнх нутгаар, 17-нд говь талын нутгаар дулаарна.


Улаанбаатарт 21 хэм дулаан  
Үзсэн: 928 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй