
2015 оны дөрөвдүгээр сарын 14-ний 16-22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи өмнөөс хойш эргэж 5-10 м/с, зарим үед 16 м/с хүрч шороон шуурга шуурна. 17 цаг 20 хэм, 20 цагт 14 хэм дулаан байна.
Улаанбаатарт 15 цагт: 19 хэм дулаан, харьцангуй чийгшил 13 хувь, агаарын даралт 850 гектопаскал байлаа. Даралт оройдоо буурна.
2015 оны дөрөвдүгээр сарын 14-ний 21 цагаас 04 дүгээр сарын 15-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч, цасан болон шороон шуурга шуурна. Шөнөдөө Баян-Өлгийн нутаг, Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр 7-12 хэм хүйтэн, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн, өдөртөө Их нууруудын хотгор, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 5-10 хэм хүйтэн, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө бүх нутгаар 3-8 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө сэрүүсч 7-12 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас, нойтон цас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө 2-4 хэм, өдөртөө 5-7 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч, шороон шуурга шуурна. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм дулаан, өдөртөө сэрүүсч 7-12 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурна. Сэрүүсч шөнөдөө 1-3 хэм хүйтэн, өдөртөө 3-5 хэм дулаан байна.
2015 оны дөрөвдүгээр сарын 16-наас дөрөвдүгээр сарын 20-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Дөрөвдүгээр сарын 16-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 17-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 18-нд зүүн зүгийн нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 16-нд Алтайн уулсаар, 17-нд зарим газраар, 18-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 17-нд нутгийн баруун хэсгээр,18-нд ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Идэр, Тэс, Эгь-Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.
Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн | ||
Үзсэн: 825 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.