Шууд Chart

Газар тариалангийн бүс нутгийн хөрс үржил шимээ алдаж буйг анхаарууллаа

2015-04-16 15:42:58

Манай улсын газар тариалангийн бүс нутгийн хөрсний ялзмагийн хэмжээ 60-70 хувиар буурчээ. Энэ нь цаашид газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэхэд хүндрэл учирч болзошгүйг эрдэмтэд анхааруулж байна. 

Атар газар эзэмшиж эхлэх үе буюу 1950-иад онд манай газрын хөрсний ялзмаг 4-5 хувьтай байсан. Харин атрын гуравдугаар аяныг эхлүүлснээс хойш хөрсөө бордож, тордолгүйгээр тариалалт хийснээс ялзмагийн хэмжээ 60-70 хувиар буурсан байна. Өөрөөр хэлбэл, Дарханы ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгээс хийсэн судалгаагаар тариан талбайн ялзмагийн хэмжээ хоёр хувиас доош байна гэж тогтоожээ. Цаашид хөрсөө бордож тордолгүйгээр үйл ажиллагаа явуулбал газрын хөрсөнд юу ч тарьсан ургахгүй  гэж  анхааруулж байна.

Дарханы ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн зөвлөх профессор н.Мижиддорж ярилаа. Тэгвэл тариаланчид болон төрөөс үүнд хэрхэн анхаарч байна вэ? Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг МҮОНР-ийн   "Тусгал" мэдээллийн хөтөлбөрөөр хүргэх болно.


Газар тариалангийн бүс нутгийн хөрс үржил шимээ алдаж буйг анхаарууллаа  
Үзсэн: 1078 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй