Шууд Chart

Улаанбаатарт 9 хэм дулаан

2015-04-18 07:54:33

Малчид,  ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүчтэй салхитай байх тул, гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2015 оны  дөрөвдүгээр сарын 18-ны 09 цагаас 21 цаг хүртэл:  Нутгийн зүүн  хагаст солигдмол үүлтэй, Зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр  хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Говь тал хээрийн нутгаар секундэд  түр зуур 16-18 метр хүрч шороон  шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө, Хараа, Туул, Тэрэлж  голын сав газраар 3-8 хэм, говийн бүс нутгаар 11-16 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүл багасна хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 9-14 метр, зөөлөн шороон шуурга шуурна. Сэрүүсч  7-9 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 1 хэм хүйтэн, харьцангуй чийг 63 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.


2015 оны дөрөвдүгээр сарын 19-нөөс дөрөвдүгээр сарын 23-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Дөрөвдүгээр сарын 21-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 20-21-нд нутгийн зүүн хагаст түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. 19-нд нутгийн баруун хэсгээр, 20-ноос ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Идэр, Тэс, Эгь-Үүр, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүсийн нутаг, Орхон, Сэлэнгийн саваар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 15-20 хэм дулаан байна.


Улаанбаатарт 9 хэм дулаан  
Үзсэн: 881 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй