Шууд Chart

Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна

2015-04-21 08:42:00

Дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар Монгол орны ихэнх гол, мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй байгаа хэдий ч урин дулаан цаг ирж буйтай уялдаад  гол, мөрний мөс нимгэрч, мөс хэврэгшиж, нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа тул ард иргэдийг мөсөн дээгүүр явахгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Жишээлбэл: Эг, Бэлтэс, Шишхэд, Сэлэнгэ, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Барх, Онон, Хэрлэн, Ховд, Буянт, Булган, Завхан, Түй, Онги зэрэг голуудын сав газраар нутаглаж буй ард иргэдийг зам товчлох, цаг хэмнэх зэргээр мөсөн дээгүүр зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байна. 

Ус судлалын сектор


Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна  
Үзсэн: 717 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй