Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 3 хэм дулаан

2015-04-21 17:24:06

Малчид, ард иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, салхитай байх тул, гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2015 оны дөрөвдүгээр сарын 21-ний 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт:  Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас 6-11 м/с. 17 цагт 15 хэм, 20 цагт  10 хэм дулаан  байна.

Улаанбаатарт 15 цагт:  12 хэм дулаан, харьцангуй чийгшил 29 хувь, агаарын даралт 870 гектопаскал байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


2015 оны дөрөвдүгээр сарын 21-ний 21 цагаас дөрөвдүгээр сарын 22-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд, Баян-Өлгийн өмнөд хэсгээр 0-5 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм, Ховдын нутаг, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 4-9 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Дархадын хотгор болон Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:  Үүлшинэ.  Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө ихэнх нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө бүх нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө нутгийн хойд хэсгээр 11-16 хэм, өмнөд хэсгээр 15-20 хэм  дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө түр зуур секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 0-2 хэм хүйтэн, өдөртөө 17-19 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан,  өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм дулаан, өдөртөө 19-24 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 хэм, өдөртөө 12-14 хэм дулаан байна.


2015 оны дөрөвдүгээр сарын 23-наас дөрөвдүгээр сарын 27-ныг хүртэлх
 цаг агаарын урьдчилсан  төлөв

Дөрөвдүгээр сарын 25-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 26-нд зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи 25-нд зарим газраар, 26-нд говь талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Дулаарч Дархадын хотгор, Идэр, Тэс, Эгь-Үүр, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүсийн нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна.


Улаанбаатарт шөнөдөө 3 хэм дулаан  
Үзсэн: 777 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй