
Тал хээрийн эко систем түймэрт өртөх зохицолтой байдаг гэдгийг судлаачид хэлж байна. Тухайлбал, таван жилд нэг удаа байгалийн жамаараа түймэрт өртөх жишээтэй. Ийм тохиолдолд түймрийн дараа үржил шимтэй ургамал гарах үе ч байдаг.
Харин сүүлийн жилүүдэд иргэдийн буруугаас болж хавар, намартаа хүртэл шатах тохиолдол их байна. Ой хээрийн түймрийн давтамж ойртох тусам ургамлын төрөл зүйлд өөрчлөлт орж эхэлдэг. Ингэж олон давтамжтай түймэрт өртөөд байвал ургамлынх нь төрөл зүйлд өөрчлөлт орж газар тариалан, малын бэлчээр зэрэгт сөрөг нөлөө үзүүлж эхэлдэг гэж МУИС-ийн багш, доктор Б.Оюунсанаа ярилаа.
Ой хээрийн түймрийн давтамж ойртох тусам ургамлын төрөл зүйлд өөрчлөлт орж эхэлдэг | ||
Үзсэн: 1136 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.