Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 4 хэм дулаан

2015-04-23 15:40:29

Малчид, ард иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт ихсэх тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2015 оны 4-р сарын 23-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с. 17 цагт 16 хэм, 20 цагт 13 хэм дулаан байна.

Улаанбаатарт 15 цагт: 15 хэм дулаан, харьцангуй чийгшил 22 хувь, агаарын даралт 875 гектопаскал байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


2015 оны дөрөвдүгээр сарын 23-ны 21 цагаас дөрөвдүгээр сарын 24-ний 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар улсаар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 6-11 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 20-25 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 хэм, өдөртөө 22-24 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.


2015 оны дөрөвдүгээр сарын 25-наас дөрөвдүгээр сарын 29-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Дөрөвдүгээр сарын 25-нд баруун зүгийн нутгийн хойд, 26-нд төвийн нутгийн хойд хэсгээр, 27-нд баруун зүгийн нутгийн зарим газраар, 28-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи хугацааны эхээр ихэнх нутгаар секундэд 7-12 метр, 27-нд баруун зүгийн нутгаар, 28-нд зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Идэр, Тэс, Эгь-Үүр, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 15-20 хэм, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав, говийн бүсийн нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна. 26-нд нутгийн хойд хэсгээр, 28-нд баруун болон төвийн нутгаар сэрүүснэ.


Улаанбаатарт шөнөдөө 4 хэм дулаан  
Үзсэн: 803 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй