Шууд Chart

Шилдэг ногоон байгууламжтай аж ахуйн нэгжүүдийг шалгаруулна

2015-04-23 17:25:29

Байгууллагынхаа гаднах талбайг тохижуулж хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэхэд идэвхтэй оролцсон аж ахуйн нэгжүүдийг шалгаруулах болзолт уралдааныг нийслэлээс зарлалаа. Ирэх есдүгээр сард дүнгээ гаргах  энэ уралдаанд нийслэлийн бүх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг албан байгууллагууд хамрагдах юм.

Харин нийслэлийн зүгээс  албан байгууллагуудад   нэгдсэн нэг загвар гаргах, мод бут сөөгөөр хангах зэрэгт арга зүйн туслалцаа үзүүлэх зэргээр хамтран ажиллах аж. Тухайлбал, албан байгууллагуудын хаягжилтыг энэ ажлын хүрээнд цэгцлэхээр төлөвлөж байна гэж НЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Т.Батбаяр хэллээ.

Болзолт уралдааныг худалдаа, үйлчилгээ, үйлвэрлэл, аялал жуулчлал зэрэг нийт 41 салбарт 87 номинацаар шалгаруулна гэдгийг тэрээр онцолж байна. 


Шилдэг ногоон байгууламжтай аж ахуйн нэгжүүдийг шалгаруулна  
Үзсэн: 776 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй