Шууд Chart

Улаанбаатарт 26 хэм дулаан

2015-04-25 08:06:50

Малчид, ард иргэдийнанхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халуун хуурай салхитай агаарын хуурайшилт ихсэж  байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2015 оны дөрөвдүгээр сарын 25-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар  багавтар үүлтэй, хур тунадас орохгүй, Салхи баруунаас  Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор секундэд  түр зуур 16-18 метр, бусад нутгаар  секундэд 12-14 метр хүрч ихэнх нутгаар шороон шуурга шуурна.  Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс, Байдрагийн голоор 13-18 хэм, Увс нуурын болон Дархадын хотгороор 17-22 хэм, бусад нутгаар  23-28 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. 24-26 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 7 хэм дулаан, харьцангуй чийг32 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.


2015 оны дөрөвдүгээр сарын 26-наас дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Дөрөвдүгээр сарын 26-нд төвийн нутгийн зарим газраар, 27-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 28-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 29-нд баруун болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи 26-нд зарим нутгаар секундэд 12-14 метр, 27-нд баруун зүгийн нутгаар, 28-нд зарим газраар, 29-нд баруун болон зүүн зүгийн нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Идэр, Тэс, Эгь-Үүр, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 15-20 хэм, Их нууруудын хотгор, Дарьгангын тал нутаг болон говийн бүс нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна. 26-нд нутгийн хойд хэсгээр, 28-нд баруун болон төвийн нутгаар, 29-нд говь болон зүүн зүгийн нутгаар сэрүүснэ.


Улаанбаатарт 26 хэм дулаан  
Үзсэн: 722 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй