
Малчид, ард иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи шуургатай байх тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2015 оны дөрөвдүгээр сарын 26-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн нутгийн зарим газраар болон зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи төв болон зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэсийн голын сав газраар 15-20 хэм, Хар ус нуур, Алтайн өвөр говь, Дорнод Монгол, Дарьгангын тал болон говийн бүсийн өмнөд хэсгээр 24-29 хэм, бусад нутгаар бага зэрэг сэрүүсч 19-24 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Бага зэрэг сэрүүсч 19-21 хэм дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 8 хэм дулаан, харьцангуй чийг 31 хувь, агаарын даралт 861 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтортой байна.
2015 оны дөрөвдүгээр сарын 27-ноос тавдугаар сарын 01-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Дөрөвдүгээр сарын 27-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 28,30-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 29-нд баруун болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи 27-нд баруун зүгийн нутгаар, 28,30-нд зарим газраар, 29-нд баруун болон зүүн зүгийн нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. 28,30-нд нутгийн хойд хэсгээр, 29-нд ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм, Их нууруудын хотгор болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна.
Улаанбаатарт 21 хэм дулаан | ||
Үзсэн: 720 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.