Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 2 хэм дулаан

2015-04-26 15:49:27

Малчид, ард иргэдийн анхааралд: Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар халуун хуурай салхитай байх тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2015 оны дөрөвдүгээр сарын 26-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Борно орно. Салхи баруун хойноос 5-10 м/с, зарим үед 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 17 цагт 13 хэм, 20 цагт 9 хэм дулаан байна.

Улаанбаатарт 15 цагт: 18 хэм дулаан, харьцангуй чийгшил 28 хувь, агаарын даралт 859 гектопаскал байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


2015 оны дөрөвдүгээр сарын 26-ны 21 цагаас дөрөвдүгээр сарын 27-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16 метр хүрч шороон шуурга шуурна. Баян-Өлгийн нутаг, Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 14-19 хэм, Ховдын нутаг, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 10-15 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи өмнөөс секундэд6-11 метр. Шөнөдөө бага зэрэг сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар 2-7 хэм, өдөртөө Орхон-Сэлэнгийн сав газраар 24-29 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 3-5 хэм, өдөртөө 18-20 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна.  Шөнөдөө Дундговийн нутгаар 2-7 хэм, бусад нутгаар 7-12 хэм, өдөртөө нутгийн баруун хэсгээр 23-28 хэм, зүүн хэсгээр 19-24 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-2 хэм, өдөртөө 22-24 хэм дулаан байна.


2015 оны дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 02-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

Дөрөвдүгээр сарын 28-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 29,30-нд нутгийн хойд хэсгээр, тавдугаар сарын 1-нд төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи 28-нд баруун зүгийн нутгаар, 29, 30, 1-нд зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. 29-нөөс сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг шөнөдөө нутгаар 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм, Их нууруудын хотгор болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна.


Улаанбаатарт шөнөдөө 2 хэм дулаан  
Үзсэн: 729 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй