Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 7 хэм дулаан

2015-04-28 16:22:33

Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүчтэй салхитай байх тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2015 оны дөрөвдүгээр сарын 28-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи  баруун хойноос 7-12 м/с. зөөлөн шороон шуурга шуурна 17 цагт 25 хэм, 20 цагт 17 хэм дулаан байна.

Улаанбаатарт 15 цагт: 25 хэм дулаан, харьцангуй чийгшил 10 хувь, агаарын даралт 862 гектопаскал байлаа. Даралт оройдоо өснө.


2015 оны дөрөвдүгээр сарын 28-ны 21 цагаас дөрөвдүгээр сарын 29-ний 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд түр зуур   16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Баян-Өлгийн нутаг, Завхан, Говь-Алтайн хойд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 6-11 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлшинэ, зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө, Хараа,Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө сэрүүсч 0-5 хэм хүйтэн, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө бүх нутгаар 8-13 хэм, өдөртөө нутгийн хойд хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, өдөртөө секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 22-24 хэм дулаан байна

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрчшороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 16-21хэм, бусад нутгаар 11-16 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:
Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд    6-11 метр, зарим үед секундэд түр зуур 16 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 14-16 хэм дулаан байна.


2015 оны дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 04-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

Дөрөвдүгээр сарын 30-нд төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсэг, говийн нутгийн зарим газраар, 5-р сарын 1-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 2-нд төв, зүүн зүгийн ихэнх нутгаар, 3-нд говь болон зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи ихэнх нутгаар  30-нд секундэд 12-14 метр, 1, 2-нд секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир болон Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө нутгаар 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан байна. 2-нд ихэнх нутгаар эрс сэрүүснэ.


Улаанбаатарт шөнөдөө 7 хэм дулаан  
Үзсэн: 746 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй