
2015 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 20-120 см, Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Бэлтэс гол үерийн түвшинг 5-15 см, Үүр, Шишхэд, Эг гол Эрдэнэбулган сум орчмоор олон жилийн дундаж түвшинг 10-100 см давсан байдалтай байна. Иймд дээрх голын сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэдийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Ус Цаг Уур, Орчны Судалгаа, Мэдээллийн хүрээлэн
Ус судлалын сектор
2015.04.29
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна | ||
Үзсэн: 817 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.