
2015 оны тавдугаар сарын 01-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн өмнөд хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар 8-13 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. 14-16 хэм дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 0 хэм дулаан, харьцангуй чийг 88 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт тогтвортой байна.
2015 оны тавдугаар сарын 02-ноос тавдугаар сарын 06-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Тавдугаар сарын 2-нд төв болон зүүн зүгийн нутгаар, 3-нд зүүн зүгийн нутгаар, 4, 5-нд төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 2-нд ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир болон Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө нутгаар 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байна. 3, 5-нд өдөртөө бага зэрэг дулаарна.
Улаанбаатарт 16 хэм дулаан | ||
Үзсэн: 728 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.