Шууд Chart

Улаанбаатарт 7 хэм дулаан

2015-05-04 06:51:22

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орж, говь тал хээрийн нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2015 оны тавдугаар сарын 04-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Төвийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь тал хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр, бусад нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар сэрүүсч 4-9 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 16 метр хүрч шороон шуурга шуурна. 5-7 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 3 хэм дулаан, харьцангуй чийг 42 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.


2015 оны тавдугаар сарын 05-наас тавдугаар сарын 09-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

Маргааш буюу тавдугаар сарын 5-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар, 6,7-нд нутгийн хойд хэсгээр, 8-нд баруун зүгийн нутаг болон төвийн нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 5-нд ихэнх нутгаар секундэд 12-14 метр, 6, 7-нд нутгийн өмнөд хэсгээр, 8-нд Алтайн уулс болон говийн нутгаар секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир болон Туул, Тэрэлж, Онон, Халх голын саваар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна.


Улаанбаатарт 7 хэм дулаан  
Үзсэн: 689 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй