
Дорноговийн даамчид Азийн аваргаас 14 медаль хүртжээ.Ази тивийн аварга шалгаруулах даамын тэмцээнд 15 орны 200 гаруй тамирчин оролцож, оюун ухаан, авхаалж самбаагаа сорьсон байна.
64 болон 100 буудалт, турк даам гэсэн төрлөөр зохион байгуулсан тэмцээнд Ш.Өвгөн, М.Ганбаатар дасгалжуулагчтай Дорноговь аймгийн даамчид өмнөх жилийн амжилтаа ахиулж, 14 медалийг хүртлээ. Тэмцээний 64 буудалт даамын блицийн төрөлд Э.Хүслэн алт, рапидын төрөлд Н.Налжормаа алт, Э.Хүслэн мөнгө, залуучуудын ангилалд Б.Чойсүрэн мөнгө, үндсэн төрөлд Н.Налжормаа мөнгөн медаль хүртээд байна. Харин тэмцээний 100 буудалт даамын блиц буюу түргэн тоглолтын төрөлд Т.Намуун мөнгө, Н.Налжормаа алт, Э.Хүслэн мөнгө, М.Онон хүрэл, Б.Пүрэвжаргал мөнгө, залуучуудын ангилалд Б.Чойсүрэн хүрэл, рапидын төрөлд Н.Налжормаа мөнгө, залуучуудын ангилалд Б.Чойсүрэн хүрэл медаль хүртжээ.
Дорноговийн даамчид Азийн аваргаас 14 медаль хүртжээ | ||
Үзсэн: 1399 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.