Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн

2015-05-07 15:49:53

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: 9-нд нутгийн төв хэсгээр, 10-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орж, цасан шуурга шуурахыг  анхааруулж байна.

2015 оны тавдугаар сарын 07-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун  хойноос 5-10 м/с. 17 цагт 4 хэм, 20 цагт 1 хэм  дулаан байна.

Улаанбаатарт 15 цагт:  3 хэм дулаан, харьцангуй чийгшил 40 хувь, агаарын даралт 868 гектопаскал байлаа. Даралт оройдоо  тогтвортой байна.


2015 оны тавдугаар сарын 07-ны 21 цагаас тавдугаар сарын 08-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи хойноос секундэд 6-11 метр, Алтайн уулсаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Завханы нутаг, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 5-10 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн баруун хэсгээр хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн баруун хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орно.Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 хэм хүйтэн, өдөртөө 10-12 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч, шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 12-17 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс 5-10 метр. Шөнөдөө 3-5 хэм хүйтэн, өдөртөө 9-11 хэм дулаан байна.


2015 оны тавдугаар сарын 09-нөөс тавдугаар сарын 13-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

Тавдугаар сарын 9-нд нутгийн төв хэсгээр, 10-нд нутгийн зүүн хагаст, 11-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас, цас орно. Салхи 9-нд ихэнх нутгаар, 10,11-нд говь талын нутгаар секундэд 16-18 метр хүрч цасан шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна. 10-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.


Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн  
Үзсэн: 712 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй