
Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр говийн нутгийн зарим, төвийн нутгийн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний хур тунадас, нойтон цас орохыг анхааруулж байна.
2015 оны тавдугаар сарын 09-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн төв хэсгээр үүлэрхэг. Говийн нутгийн зарим, төвийн нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 0-5 хэм, Их нууруудын хотгор болон говийн нутгийн өмнөд хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. 7-9 хэм дулаан байна..
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 2 хэм дулаан, харьцангуй чийг 39 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2015 оны тавдугаар сарын 10-наас тавдугаар сарын 14-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Тавдугаар сарын 10-нд нутгийн зүүн хэсгээр, 11-нд зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр, 13-нд баруун болон төвийн нутгаар хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 10,11-нд говь талын нутгаар, 13-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 10-нд нутгийн зүүн хагаст, 13-нд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байх боловч бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.
Улаанбаатарт 9 хэм дулаан | ||
Үзсэн: 806 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.