Шууд Chart

Борооны тогтоол усыг соруулах ажил үргэлжилж байна

2013-08-28 17:21:28

 Бороо үргэлжлэн орж байгаа энэ өдрүүдэд зам дээр их хэмжээний ус тогтож явган зорчигч болон автомашин замын хөдөлгөөнд оролцоход онцгой хүндрэл учирч байна. Тиймээс Нийслэлийн Хот тохижилтын газраас борооны тогтоол усыг соруулах ажлыг өглөөний 08 цагаас эхлэн өргөн бүрэлдэхүүнтэй зохион байгуулж байна. Одоогоор Зам цэвэрлэгээний албаны 8 машин Энхтайваны өргөн чөлөө, Олимпийн гудамж, Бага тойруу, Их тойруу зэрэг замуудын борооны тогтоол усыг соруулж байгаа бөгөөд цаг агаарын урьдчилсан мэдээгээр бороо цаашид ч үргэлжлэн орох тул  тогтоол ус соруулах ажлыг цаг алдалгүй үргэлжлүүлнэ гэж Нийслэлийн Хот тохижилтын газраас мэдээллээ.


Борооны тогтоол усыг соруулах ажил үргэлжилж байна   
Үзсэн: 1082 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй