
Бөхийн чөлөөт барилдааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас хүнд жингийн гурван тамирчин оролцож чадаагүй. Учир нь манай тамирчдыг хуурамч виз үйлдсэн гэж үзэн Катарын хилээр нэвтрүүлээгүй юм.
Монголын Чөлөөт бөхийн холбооноос тамирчдын виз мэдүүлэхдээ алдаа гаргаж, тамирчдын нэрсийг зөрүүлж өгснөөс болж ийм асуудал болсон гэж зарим эх сурвалжууд мэдээлж байсан. Харин Монголын чөлөөт бөхийн холбооноос тамирчдын виз мэдүүлэхдээ ямар нэг алдаа гаргаагүй тэмцээнийг зохион байгуулагч Катарын талаас ийм алдаа гаргасан гэдгийг Монголын Чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх хэллээ.
Эрэгтэйчүүдийн 125, 97 кг-ын жинд шигшээ багийн дасгалжуулагчид тамирчдынхаа өмнөөс барилдан дэлхийн аваргад оролцох эрхийг авч үлдсэн. Харин 74 кг-д бөх барилдаагүй ч шигшээ багийн дасгалжуулагч Л.Энхбаяр жингээ үзүүлж сугалаанд орсон. Тиймээс дэлхийн аваргын энэ жинд манай улсаас тамирчнаа оролцуулахад ямар нэгэн асуудал байхгүй гэж тэрээр хэлж байсан юм.
МЧБХ тамирчны виз мэдүүлэхдээ алдаа гаргаагүй гэв | ||
Үзсэн: 1155 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.