Шууд Chart

“Эрүүл иргэн-Эко хөгжил” хөтөлбөрийн талаар мэдээлэл өглөө

2015-05-14 14:49:47

Иргэдийн тэр дундаа хүүхэд залуусын амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой  “Эрүүл иргэн-Эко хөгжил-2” төслийг  энэ зуны турш Хүй долоон худагт хэрэгжүүлнэ. 

Хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа тус төсөл  хамрах хүрээгээ тэлж, Монголын сурын холбоо, Дугуйн холбоо, Монголын мэргэжлийн экстрем холбоотой хамтран төрөл бүрийн амралт чөлөөт цагт зориулсан хөтөлбөр, арга хэмжээнүүдийг явуулах юм байна.

Энэ тухай мэдээлийг өнөөдөр Монгол наадам цогцолборын холбогдох албаныхан олон нийтэд өглөө. Тус цогцолборын менежер н.Өлзийсайхан “Эрүүл иргэн-Эко хөгжил-2” төслийн нээлт энэ бямба гарагт болж, есдүгээр сарын 19-ний бямба гараг хүртэл үргэлжилнэ. Мөн нийслэлийн иргэд, хүүхэд залуусыг хөтөлбөрт идэвхтэй оролцуулах үүднээс долоо хоног бүрийн бямба, ням гарагуудад 11, 13 цагаас Хүй долоон худаг хүртэл нийтийн тээврийн унаа явах юм байна.


 



“Эрүүл иргэн-Эко хөгжил” хөтөлбөрийн талаар мэдээлэл өглөө   
Үзсэн: 1012 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй