Бороо үргэлжлэн орж байгаа энэ өдрүүдэд их хэмжээний ус зам дээр тогтож явган зорчигч болон автомашин замын хөдөлгөөнд хүндрэл учруулж байна. Тиймээс Нийслэлийн Хот тохижилтын газраас борооны тогтоол усыг соруулах ажлыг өглөөний 08.00 цагаас эхлэн өргөн бүрэлдэхүүнтэй зохион байгуулж байна. Одоогоор зам цэвэрлэгээний албаны найман машин Энхтайваны өргөн чөлөө, Олимпийн гудамж, Бага тойруу, Их тойруу зэрэг замуудын борооны тогтоол усыг соруулж байна. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр бороо цаашид ч үргэлжлэн орох тул тогтоол ус соруулах ажлыг цаг алдалгүй үргэлжлүүлнэ гэж Нийслэлийн Хот тохижилтын газраас мэдээллээ.
Зам дээр тогтсон усыг зайлуулна | ||
Үзсэн: 1362 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.