Шууд Chart

Багануур дүүрэг жижиг дунд үйлдвэрлэгчдээ эрчимтэй дэмжиж байна

2013-08-29 10:48:26

“БНХАУ, Монгол Улс , ОХУ-ын  эдийн засаг, худалдаа, хамтын ажиллагаа-2013,  Эрээн хот" чуулга уулзалт, үзэсгэлэн худалдаа 2013 оны 8-р сарын 19-22-ны өдрүүдэд Эрээн хотод боллоо. Тус чуулга уулзалт, үзэсгэлэн худалдаанд Багануур дүүргийн “Жижиг дунд үйлдвэрлэл дэмжих төв”-ийн  хоёр үйлдвэр 5,5 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүнтэй оролцсноос 4,5 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна. Ийм арга хэмжээнд оролцсоноор үзэсгэлэн худалдааны үр шимийг зөвхөн борлуулалтаар тооцохоос гадна бараа бүтээгдэхүүнийг өргөн хүрээнд борлуулах, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг гадаадын зах зээлд нийлүүлэх, үйлдвэрлэлийн явцыг сайжруулах тал дээр ч ахиц гардаг аж. Багануур дүүргийн “Жижиг дунд үлдвэрлэлийг дэмжих төв”  нь байгуулагдсанаасаа хойш  жижиг дунд үйлдвэрлэл эрхчлэгчдийг олон улсын буюу улсын томоохон үзэсгэлэн худалдаанд дэмжин оролцуулж байгаа юм


Багануур дүүрэг жижиг дунд үйлдвэрлэгчдээ эрчимтэй дэмжиж байна  
Үзсэн: 1521 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй