Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 11 хэм дулаан

2015-05-26 16:13:51

Малчид ард, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүснэ.


2015 оны тавдугаар сарын 26-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с. 17 цагт хэм, 20 цагт 17 хэм дулаан байна.

15 цагт Улаанбаатарт: 19 хэм дулаан, харьцангуй чийгшил 24 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


2015 оны тавдугаар сарын 26-ны 21 цагаас тавдугаар сарын 27-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Баян-Өлгийн нутаг, Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:
Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө зарим газраар бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч, зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө бүх нутгаар 7-12 хэм, өдөртөө нутгийн хойд хэсгээр 18-23 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө  бороо орохгүй, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр.  Шөнөдөө 8-10 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар бага зэргийн бороо орно. Өдөрөө бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 9-11 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.


2015 оны тавдугаар сарын 28-наас зургаадугаар сарын 01-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

Тавдугаар сарын 28-31-нд баруун болон төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Салхи 28-нд говь талын нутгаар, 29-нд баруун зүгийн нутгаар, 30-нд ихэнх нутгаар, 31-нд нутгийн зүүн хагаст түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна. 


Улаанбаатарт шөнөдөө 11 хэм дулаан  
Үзсэн: 890 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй